1045
 
 

ЗАЛУУСЫГ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХЫГ ЗӨВЛӨВ

1045

Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/486 дугаар захирамжийн дагуу Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн мэс заслын эмч Д.Мөнхбатаар ахлуулсан эмч, эмнэлгийн ажилтан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг нийт сумдын цэрэг татлагын комисст ажиллалаа.
Энэ удаа 329 иргэн цэрэгт татагдсанаас 208 хүн тэнцсэн. Цэрэг татлагын үеийн эмчийн үзлэгээр мэс заслын гэмтэлтэй 42, зүрх судас, дотрын эмгэгтэй 28, чих хамар, хоолойн өвчлөлтэй 15, сэтгэц мэдрэлийн өвчлөлтэй 9, нүд, харааны өөрчлөлттэй 5, сүрьеэ өвчтэй 4, нийт 109 иргэн өвчний улмаас тэнцээгүй байна. Иймд залуусыг аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхийг мэс заслын эмч Д.Мөнхбат зөвлөж байна. Тэрээр эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж буй сургалтад хамрагдах, зөвлөмж, мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлэх,  урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж, ямар нэг өвчинтэй бол эрт эмчлүүлэн, эрүүл мэнддээ анхаарахыг санууллаа.