1045
 
 

НЭГ АЙЛД НЭГ ТОНН НҮҮРС ХУВААРИЛНА

1045

Өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байгаатай холбогдуулан Хөшөөтийн уурхайгаас сумдад хүн амийн нягтаршлыг харгалзан үзэж хямдралтай нүүрс хуваарилдаг. Энэ жил нэг багт 300-500 тонн нүүрс хуваарилж байна. Энэ тухай Бичигт багийн засаг дарга С.Бат-Эрдэнэ ийнхүү ярилаа.
Манай багт 400 -500 тонн нүүрс хуваарилагдсан. Нэг айлд нэг тонн нүүрс өгөгдөнө. Зах зээл дээр хөшөөтийн уурхайн нүүрс 140 000 төгрөгөөр зарагдаж байгаа бол хөнгөлөлттэй нүүрс  70 мянга төгрөгөөр буюу 50 хувийн хөнгөлөлттэй олгогдож байгаагаараа онцлог.
Яг одоогийн байдлаар нүүрс өгөх ажил түр зогсоод байна. Шалтгаан нь Хөшөөтийн уурхайгаас чанар муутай нунтаг нүүрс ирсэнтэй холбоотой. Энэ асуудлыг зохицуулахаар Хөшөөтийн уурхай руу ажлын хэсэг явсан. Энэ сарын 29-ний өдрөөс эхлэн дахин хямдралтай нүүрс хуваарилах ажил хийгдэж ажээ.