1045
 
 

НОМЫН БАЯР Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО

Жилд хоёр удаа Сүхбаатарын талбайд ном шимтэн уншигчид хуран чуулж, гурван өдрийн турш мэдлэгийн их далайгаар аялдаг билээ. 29 дэх удаагийн номын баяр 2021 оны Зургадугаар сарын 11-13-ны өдөр “Илүү их уншъя!” уриатайгаар нийслэл хотын төв талбайд болох гэж байна.

1045

Номын баярт дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянган гаруй уншигч, сонирхогч оролцдог.  

Энэ жилийн хувийн хувьд Номын Соёлт Ертөнц ТББ-ын  зүгээс номын баярыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг дэмжихийг хүсэж хандивын аян өрнүүлж байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг Номын ертөнц хуудсаас аваарай.