1045
 
 

АЛТАН ӨРГӨӨ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЦАХИМААР БОЛНО

Монголын кино институт цар тахлын улмаас 9-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмыг Зургадугаар сарын 18-20-нд онлайнаар зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн наадам олон улсын уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, бүрэн хэмжээний кино үзвэр, Digicon6 кино наадмын ялагчид, Монгол кино өв: Баримтат богино кино, Паблик медиа арт үзвэр болон Мастер классуудаас бүрдэх аж.

1045

Энэ жилийн нээлтийн киногоор Каннын кино наадамд Монголоос анх удаа шалгарсан "Шилүүс" богино киног хүргэх ажээ.

Бүрэн хэмжээний кино үзвэрт 2021 оны шилдэг кинонуудыг толилуулах ба 2020 онд Амстердамын кино наадмаас шилдэг дунд хэмжээний киноны шагналыг хүртсэн Монгол бүтээл “Хүрд" киног толилуулна.

Энэ жил Монгол уралдаант хэсэг хэдий байхгүй ч олон улсын уралдаант хэсэгт 321 бүтээлээс шилж сонгосон 16 богино кино хүрэх юм байна.

Мөн Герман найруулагч Элине Геринг болон Канад найруулагч Феликс Дюфур-Лаперрьер нарын онлайн Мастер Классуудыг наадмын Facebook хуудас болох fb.com/GGIFFest дээр шууд дамжуулах болно.

Наадмын төгсгөлд буюу 6 сарын 20-нд олон улсын уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүдийн шилдгүүдийг шалгаруулах юм.

6 сарын 18-20-нд наадмын бүхий л хөтөлбөрийг LookTV-гийн кино сангаас үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой.